Гадаадад өндөр түвшинд нээлттэй байснаар хөрөнгө оруулагчдад илүү орон зай олгоно
2024-03-26 09:38:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын худалдааны дэд сайд Гүө Тинтин гуравдугаар сарын 25-нд "Хятадын хөгжлийн дээд форум-2024" хуралд хэлэхдээ, Хятад улс гадаадад илүү өндөр түвшинд нээлттэй хөгжсөнөөр дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжилд ашигтай төдийгүй гаднын хөрөнгө оруулагчид Хятадад ирж бизнес хийж ашигтай ажиллахад улам их орон зай олгох юм гэжээ. 

Тэрбээр хэлэхдээ, Хятад улс үргэлжлүүлэн олон талт үзлийн дагуу "Бүс ба Зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах найман талт хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг бүх талаар ахиулж, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхий дахинд чиглэсэн өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны сүлжээг тасралтгүй тэлж, G20, АПЕК, БРИКС зэрэг механизмыг ажил хэрэгч ололт амжилтад хүргэж, эдийн засгийн интегралчлалын ашиг тусыг бусад улсуудад хүртээх болно гэв.