Бө-Аогийн Азийн чуулга уулзалт тайлангаа гаргалаа
2024-03-26 19:35:23
Share
Share this with Close
youtube WeChat

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2024 оны ээлжит хурал өнөөдөр (26-нд) эхэллээ, өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар "Азийн эдийн засгийн хэтийн төлөв хийгээд интеграцийн үйл явцын тайлан-2024"-г нийтэллээ. Тус тайланд, Азийн эдийн засгийн өсөлтийн хурд болон эдийн засгийн цар хүрээний дэлхийд эзлэх хувь хэмжээ өнгөрсөн жилийнхээс цөм илүү өндөр байгаа гэж дурдсан байна.

Тайланд онцлохдоо, Харьцангуй хүчтэй хэрэглээ болон идэвхтэй төсвийн бодлогын дэмжлэгээр, Азийн эдийн засгийн өсөлтийн хурд 2023 оныноос өндөр буюу 4.5 орчим хувьд хүрэх төлөвтэй байгаа. Худалдан авах чадварын паритет дээр үндэслэн тооцсоноор, 2024 онд Азийн орнуудын эдийн засгийн ДНБ дэлхийн 49%-ийг эзэлж, 2023 оноос 0.5%-иар өсч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулж буй бүс нутаг болох төлөвтэй байна гэжээ. Хуралд оролцсон зочид хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ оны эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийнхээс сайн байх төлөвтэй байна гэжээ.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Дэлхийн эдийн засаг хийгээд улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Жан Юй Янь: Эдийн засгийн өсөлтийн маш чухал тал нь эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй, өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлтийн 80 гаруй хувийг эрэлт хэрэгцээнээс бүрдүүлж, өсөлтийн хөдөлгөгч хүч нэгэнт өөрчлөгдсөн байна. Сүүлийн үед хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд зориулан хэд хэдэн бодлого гарсан байна, ялангуяа саяхан дурдсан тоног төхөөрөмжийг шинэчлэх бодлого, их хэмжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх гэдэг нь даруй эрэлт хэрэгцээг ахиулахаар дамжин эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэсэн үг юм. Үнэн хэрэгтээ Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилт өнгөрсөн онд 5% байсан, гэвч өнгөрсөн онд 5.2%-д хүрсэн бөгөөд энэ жил үүнээс илүү байж магадгүй юм гэжээ.