Антонио Гутерриш: Газын бүсэд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх ёстой
2024-03-26 09:28:24
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа анетлагийн мэдээ: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр, 25-нд Иорданы нийслэл Амман хотод Газын зурваст хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрийг яаралтай хэрэгжүүлэхийг уриалжээ. 

Антонио Гутерриш мөн өдөр Иорданы Гадаад харилцааны сайд Айман Сафадитай хамтран хэвлэлийн бага хурал хийлгэхдээ, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг үр дүнтэй хүргэхийн тулд гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй хэрэгжүүлэх ёстой гэв. НҮБ Газын зурваст тусламжийн бараа хүргэхэд тулгарч байгаа саад бэрхшээлийг арилгахаар зорьж, тусламж хүргэх боломжтой нэвтрэх цэг, гарц нэмж олохыг хичээх болно гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, зарим улс орон Газын бүсэд тусламж үзүүлэхээ зогсоосон учир Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг хүнд байдалд орсон ч ажлаа үргэлжлүүлсээр байна. Палестин, Израилийн мөргөлдөөнд тус байгууллагын 171 хүн амиа алдсан. Энэ нь НҮБ-ын түүхэн дэх хамгийн олон ажилтнаа алдсан тохиолдол болсон юм гэжээ.