Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалтаар ярилцах сэдэв
2024-03-26 10:36:12
Share
Share this with Close
youtube WeChat

Бө-Ао-ийн 2024 оны Азийн чуулга уулзалт Хайнань мужийн Бө-Ао хотод өнөөдөр, 26-нд эхэлж байна. "Ази тив ба дэлхий, хамтын сорилт, хамтын үүрэг хариуцлага" уриатай чуулга уулзалт 29-ний өдөр өндөрлөнө. Энэ оны Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалт талуудын анхаарлыг харгалзаж, дэлхийн эдийн засаг, шинжлэх ухааны инновац, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа гэсэн хэдэн арван дэд сэдэв гаргаж, 40 гаруй салбар форум хийж, Бө-Ао-ийн санаачилга дэвшүүлэх юм.

Дэлхий дахинд эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч бий болгох тухай ярилцаж байна. Эдийн засгийн хэтийн төлөв, худалдааны хуваагдлыг багасгах яриа багтаж байгаа юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдалд тодорхой хариулт олохын тулд юм. 

Бө-Ао-ийн эдийн засгийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Ли Бөдүн хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг багтаамжтай, инновацтай, хамтран ажиллаж хамтаар хожих бодлого хэрэгжүүлж, дэлхийн чанартай сорилтыг хамтаар даван туулах ёстой. Улс орнууд эв санаагаа нэгтгэж, хамтран ажиллаж, итгэлцлээ ахин тогтоож, энх тайван хөгжлийг хамтдаа ахиулахыг уриалж байна гэжээ. 

Чуулганы үндсэн илтгэлийг хянаж бэлтгэсэн мэргэжилтэн, Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн гол хүчин хэвээр байна. Азийн эдийн засгийн нэгдмэл цогц хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалж, тус бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал тулах цэг болох ёстой гэв. Энэ жилийн чуулга уулзалтаар дэлхийн өмнөд зүгийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн асуудлыг хэлэлцэж байна. Үүнд дэлхийн өмнө зүгийн худалдаа, өр зээл, хүнс, хангамжийн гинжин хэлхээ, шинжлэх ухаан технологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилтыг хамтаар давах талаар хэлэлцэх юм. 

Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалт олон улсын хамтын нийгэмлэг Хятадын бодлогын чиг хандлагыг маш ойрхон зайнаас ойлгоход боломж олгодог. Бизнесменүүдэд худалдааны боломж, хамтын ажиллагааны талбар бий болгодгоороо онцлог. Чуулга уулзалтаар Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөв, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байж, чансаатай хөгжлийг ахиулах зэрэг нь ярианы халуун сэдэв болж байна. 

Өдгөө AI технологи хурдтай хөгжиж, дижитал технологи эдийн засаг нийгмийн олон салбарт нэвтэрч, шинэ эрчим хүчний авто машины инновац түргэн хөгжиж, эко технологи өдрөөс өдөр чухал үүрэг гүйцэтгэж байна. Хиймэл оюун ухаан, квантын тооцоолон бодох зэрэг шинэ үеийн дэвшилтэт технологи харилцан уялдаж, бие биеэ нөхөж хөгжвөл хүн төрөлхтөнд ямар боломж авчирч,бас ямар сорилт учруулах вэ гэдгийг ярилцах юм. 

Олон улсын байдал, тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарч, дэлхийн засаглалын систем ихээхэн хувирч, хүн төрөлхтөн олон талын сорилттой тулгарч байна. 

Геополитикийн сорилт, худалдааны хүндрэл бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлт, хүн байгаль эв зохицолтой зэрэгцэн орших зэрэг нь ярилцаж зохицуулах чухал асуудал болж байна. Ли Бөдүн хэлэхдээ, төрөл бүрийн сорилтын өмнө Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалт олон талт үзлийг баримталж, эв нэгтэй хамтран ажиллах замаар урагшлах хэрэгтэй байна гэжээ.