Дипломат харилцаагаа сэргээсний дараах анхны айлчлал юуг харуулав
2024-03-26 22:26:57
Share
Share this with Close
youtube WeChat

Нэг нь дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, нөгөө нь Номхон далайн хөгжиж буй жижиг арлын орон болох Хятад, Науру хоёр улсын найрамдал 2024 оны хавар улам гүнзгийрч эхлэв.

Гуравдугаар сарын 24-29-ний өдрүүдэд Науру улсын Ерөнхийлөгч Адиан БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ оны нэгдүгээр сард Хятад, Науру хоёр улс дипломат харилцаагаа сэргээснээс хойш Науругийн ерөнхийлөгчийн Хятадад хийж буй анхны айлчлал нь энэ юм. 25-ны үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Адиентэй хэлэлцээ хийж, найрамдал нь ямар ч өмнө хойно гэж ялгахгүй, харилцаагаа эхлүүлсэн л гэрэлт ирээдүй хүлээж байдаг, хамтын ажиллагаа нь том жижиг гэж ялгалгүй, үнэнч л байх юм бол үр дүнд хүрнэ хэмээн онцолсон бол Ерөнхийлөгч Адион хэлэхдээ, Науру улс Хятад улс нь том жижиг гэлтгүй эрх тэгш байх гэсэн тууштай зүтгэлийг өндрөөр үнэлж, нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улстай хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. Хоёр улсын төрийн тэргүүний харилцан ярианаас асар их мэдээллийг унших боломжтой юм.

1-р сард дипломат харилцаагаа сэргээснээс хойш удаагүй 3-р сард Хятадад айлчлал хийсэн явал бол нэг Хятадын зарчим нь Хятад Науругийн харилцааны хөгжлийн тулгуур болсон юм. Ерөнхийлөгч Адиен Хятадад айлчлах үеэр хоёр тал энэ зарчмыг дахин нотлов. Адиен Хятад улстай дипломат харилцаагаа сэргээхийг "түүхийн зөв талд зогсож байна" гэж онцлоод "Науру, Хятадын харилцааны чухал үйл явдал" гэж мэдэгджээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1971 оны 2758 тоот тогтоолоор батлагдсан нэг Хятадын зарчим дэлхий нийтийн зөвшилцөл болсныг дахин харуулж байна. Үүний зэрэгцээ Науругийн ерөнхийлөгчийн Хятадад хийж буй айлчлал нь Тайваний цөөхөн "дипломат харилцаа улс" гэгдэх улсуудад нэг Хятадын зарчим бол ерөнхий чиг хандлага, ард түмний хүсэл эрмэлзэл гэдгийг ухаарч, зөв шийдвэрээ аль болох хурдан гаргах ёстойг сануулж байна.

Ерөнхийлөгч Адиений Хятадад хийсэн айлчлалын үеэр Науру улс Хятадтай "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бас нэгэн орон боллоо. Хоёр орны хамтарсан мэдэгдэлд, Хятад улс "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалт болон Науругийн хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, худалдаа хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, загас агнуур, ашигт малтмалын шинжлэх ухааны хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Науру улсад бие даасан, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд өөрсдийн чадавхийн хүрээнд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

"Бүс ба зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулснаар Номхон далайн бүс нутгийн олон орны эдийн засгийн түвшин дээшилж, иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдал дээшилснийг Науруын засгийн газар, ард түмэн харж байна. Хятад, Науру хоёрын хамтран "Бүс ба зам" төслийг хэрэгжүүлснээр хоёр тал далайн усыг давсгүйжүүлэх, ногоон эрчим хүч, дахин ашиглах хөгжил зэрэг олон талт хамтын ажиллагааны цэгүүдтэй болж, тэдэнд асар их боломж бий. Энэ нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц болно гэж шинжээчид онцолж байна.

Номхон далай нь Хятад, Науру хоёр орныг холбодог. Хоёр улс хоёулаа "Дэлхийн өмнөд"-ийн гишүүн юм. Ерөнхийлөгч Адиений Хятадад хийсэн айлчлалын эерэг үр дүн нь Номхон далайн арлын орнуудын энх тайван, хөгжлийг ахиулж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалж, өргөжүүлэх болно. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжихийн зөв утга учир мөн.