Экспод дэлгэгдэх бүтээгдэхүүнийг гаалиар шуурхай нэвтрүүлж байна
2024-03-26 15:17:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хэрэглээний дөрөвдүгээр экспод тавигдах эхний бүлэг импортын бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 25-нд гаалиар шалган нэвтрүүлж эхэлжээ. Италиас далайн тээврээр Хятадын Хайкөү боомтод ирсэн гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг 45 нэр төрлийн 47 сая ам долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг өчигдөр оруулсан байна.

Хайкөү боомт гаалиар шалган нэвтрүүлэх нэг цонхны үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүнийг шууд экспогийн талбайд хүргэж байна. Түүнчлэн мөдхөн 10 бүлэг бараа далайн болон агаарын тээврээр Хятадад ирэх юм байна.