Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалт эхэллээ
2024-03-26 15:05:58
Share
Share this with Close
youtube WeChat

Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалт өнөөдөр эхлэв. Энэ сарын 29 хүртэл 4 хоног үргэлжлэх чуулга уулзалтад “Ази тив ба дэлхий. Хамтын сорилт, хамтын хариуцлага” сэдвээр гадаад дотоодын зочид гүнзгий ярилцах юм.

Чуулганы хэвлэл мэдээллийн төв анхны хэвлэлийн хурлаа өнөөдөр хийж, чуулга уулзалтын нарийн бичгийн дарга бэлтгэл ажлын тухай танилцууллаа.

Энэ удаад “4+1” буюу “Дэлхийн эдийн засаг” “Шинжлэх ухаан технологийн инновац” “Нийгмийн хөгжил” “Олон улсын хамтын ажиллагаа” хийгээд “Сорилтын эсрэг хамтаар хандъя” сэдвээр ярилцах юм байна. Ази тив ба дэлхий дахинд тулгарч буй сорилт, боломжийн тухайд олон салбар дүн шинжилгээ хийх юм.

Бө-Ао-ийн Азийн чуулгаA уулзалтын нарийн бичгийн дарга Ли Баодүн, дээр дурдсан 5 сэдвээр нухацтай хэлэлцэж, нийтлэг ойлголтод хүрэхийг зорьж байна. Тухайлбал тогтвортой хөгжилд хүрэх бол дэлхийн бусад улсуудын хамтын ашиг сонирхол. Эв нэгдэл бол олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага. Энэ мэтээр нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.


Уртнасан