Исламын хэт даврагчид халдсаныг мэднэ, гэвч захиалагч нь хэн бэ гэдгийг олж тогтооно гэв
2024-03-26 09:56:59
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч энэ сарын 25-ны орой хэлэхдээ, Москвагийн захын дүүргийн концертийн танхимд болсон террорист халдлагад “Украин оролцсон шинж тэмдэг” байхгүй, харин хэт даврагч “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэж хүн бүхэнд итгүүлэхээр Америк зүйл бүрийн арга саам хийж байна. Алан хядах ажиллагааг хэт даврагч исламын этгээдүүд үйлдсэнийг Оросын тал мэдэж байгаа, гэхдээ захиалагч хэн болохыг Оросын тал илүү их анхаарч байна гэв.

Террорист халдлагын дараа Оросын талын авсан арга хэмжээний талаар Владимир Путин хурал хийлгэж, нөхцөл байдлыг сонсов. Владимир Путин хэлэхдээ, мөрдөн байцаалтыг мэргэжлийн, шударга, улс төрийн явцуу үзлээс ангид явуулах ёстой. ОХУ болон Оросын ард түмэнд чиглэсэн хүчирхийллийг хэн үйлдсэнийг бид мэдэж байна, гэхдээ тэднийг хөлсөлсөн захиалагч хэн болохыг олж тогтооход илүү анхаарч байна гэжээ.

Владимир Путин онцлохдоо, энэ террорист халдлага айлган сүрдүүлэх нэг төрлийн үйлдэл, гол асуудал нь хэн үүнээс ашиг тус хүртэв гэдэгт оршино. 2014 оноос эхлэн Оросуудтай дайтаж буй хүмүүс Украины эрх баригчдаар дамжуулж хэрэгжүүлсэн олон хуйвалдааны нэг хэсэг байж болзошгүй. Украины сөрөг довтолгоо бүрмөсөн ялагдсан. Оросын арми бүх фронтод давамгайлж байна. Иймээс зарим хүмүүс Оросын нутаг дэвсгэрт түрэн орж, Оросын оршин суугчдын болон иргэний зориулалттай дэд бүтцэд дотлохыг оролдож байна гэжээ.


Уртнасан