Олон салбарт өргөн солилцоо өрнүүлж байж нийтлэг ойлголтоо нэмэгдүүлнэ
2024-03-27 16:22:05
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 27-ны өдөр Ардын их хурлын ордонд Америкийн худалдаа, аж үйлдвэр болон стратеги судлалын салбарын төлөөллийг хүлээн авч уулзав. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн харилцааны түүх бол хоёр ард түмэн найрсаг солилцоо өрнүүлсэн түүх юм. Өнгөрсөн үед хоёр ард түмэнд тулгуурлаж байсан бол ирээдүйд илүү ихээр ард түмэндээ түшиглэх болно. Иймд хоёр орны олон салбарынхан илүү харилцаж, илүү солилцоо өрнүүлж байж нийтлэг ойлголтоо тасралтгүй нэмэгдүүлж чадна гэв.