Тэтгэвэртээ суулаа, одоо яаж амьдрах вэ?
2024-03-27 15:02:12
Share
Share this with Close
youtube WeChat

Тэтгэвэртээ гарсан ахмадуудад "ажил" мундахгүй. Гал тогоо барина, ач зээ харах амьдралын ачаанд дарагдана. Бээжинд амьдардаг 74 настай Чэнь Шаочинь тэтгэвэрт суугаад, одоо хэрхэн амьдарч байгаагаа бидэнтэй хуваалцав. Би урлагаас олж авсан бүхнээ олон хүнтэй хувцаалцаж, тэднийг ч амьдралдаа итгэлтэй, баяр хөөртэй байхыг хүсдэг гэв.

Хүмүүс намайг Чэнь эгч, Чэнь эмээ гэж дууддаг. Би 40 настайдаа англи хэл сурсан, 2008 онд тэтгэвэрт гараад Бээжинд ирж ач охиноо асарлаа. Би урлагт дуртай. Ихэнх цагаа урлагийн үзэсгэлэн тайлбарлах хөтчийн сургалтад зарцуулсан. 67 насандаа анх хөтчийн ажил хийж эхэлсэн. Ийм өндөр насандаа хөтөч хийх нь бусдын элэг болох вий гэж ерөөс зовж байгаагүй. Үнэ цэнээ өгдөг ажилд насны ялгаа ямар хамаатай вэ? Нийгмийн сайхны төлөө жаахан ч гэсэн юм хийж чадвал өөртөө жаргалтай, бусдад хэрэгтэй. Дал гарсан ч аяллын хөтөч хийж олон хүнд орчин үеийн урлагийг ойлгож мэдрэхэд тусалж явсандаа баяртай байдаг. 

Гал тогоо барих нь эмэгтэйчүүдийн заавал хийх "албан ажил" биш, өөрийн дуртай ажлаа хийх нь жаргал. Миний хувьд урлагаас олж мэдэрсэн бүхнээ олон хүнд хэлж өгье гэж ядрахаа мэдэхгүй тэмүүлдэг, бас хичээдэг.