"Тайваний тусгаар тогтнол" гэгчийг дэмжихгүй гэдгээ бодит үйлдлээр харуулах ёстой
2024-03-27 14:03:26
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 27-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн хурал хийлгэв. Хэвлэлийн төлөөлөгч Чэнь Биньхуа хэлэхдээ, Америкийн зарим хүмүүс Хятадын “цэргийн аюул заналхийлэл” гэдэг үгийг байн байн сөхөж байгаа нь Тайваний асуудалд хөндлөнгөөс оролцох шалтаг хайсан үйлдэл юм. Америкийн засгийн газар Тайваний тогтвортой байдлыг үнэн сэтгэлээсээ хамгаалахыг хүсэж байгаа бол Хятадын эсрэг худал мэдээлэл тараахаа больж, "Нэг Хятад"-ын зарчим ба Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг сахин мөрдөж, "Тайваний тусгаар тогтнол" гэгчийг дэмжихгүй байр сууриа бодит үйлдлээрээ илэрхийлэх нь зүйтэй. Тайвань бол Хятадын Тайвань, Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг учир бид гаднын оролцоог эрс эсэргүүцнэ гэжээ.