Нүдний зовхи татах нь баярлах зовохын шалтгаан биш. Нүд хэт их ядарсны шинж. Ялангуяа залуус, хүүхдүүд удаан хугацаагаар гар утас, компьютерийн дэлгэц шагайснаар нүдний зовхи таталддаг байна. энэ нь баяр зовлонгийн аль нь ч биш, зовхины булчин ажиллаж байгаа нь юм гэж эмч зөвлөж байна.
Зовхи татах нь ямар нэгэн зовиургүй атлаа байнга таталдаад байвал мэдээж төвөгтэй. Зовхи таталт хэдэн секунд тутамд, эсвэл нэг, хоёр минут тутамд давтагдах нь бий. Зовхи татахыг урьдчилан таамаглах боломжгүй. Ийм үед зөвхөн эм хэрэглэхээ урьтал болголгүй өдөр тутмын амьдралын дадлаа өөрчлөх хэрэгтэй. Хичнээн яаруу ажилтай байсан ч нүдээ амрааж, 30 минут нүдээ аних, нүдэндээ халуун жин тавих, дасгал хөдөлгөөн хийх нь зовхи татахыг зогсооно.