Америкийн байлдааны онгоцыг шахаж холдуулав
2024-03-27 10:13:01
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам 26-ны өдөр мэдэгдэл гаргаж, Оросын МиГ-31 сөнөөгч онгоц тухайн өдөр Баренцын тэнгисээр Оросын хилд ойртож ирсэн Америкийн хоёр байлдааны нисэх онгоцыг замаас нь тосон нисэж шахан холдуулжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Оросын агаарын орон зайг хянах төхөөрөмж тухайн өдөр Баренцын тэнгис дээгүүр Оросын хил рүү ойртож буй онгоцнуудыг илрүүлж, МиГ-31 сөнөөгч онгоц тэр даруй хөөрч, хянах төхөөрөмжөөр илрүүлсэн нисэх төхөөрөмж нь АНУ-ын агаарын цэргийн хүчний B-1B стратегийн бөмбөгдөгч хоёр онгоц байсныг баталжээ. Оросын сөнөөгч онгоцнууд ойртоход АНУ-ын цэргийн нисэх онгоц нислэгийн замаа өөрчилж, Оросын хил орчмоос буцсан аж.