Экологийг хамгаалан сэргээх ажлыг түргэтгэнэ
2024-03-27 10:59:53
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил Хятад улс экологийн хамгаалалт, сэргээн засах дараачийн шатны ажлаа түргэтгэнэ гэж Байгалын нөөц баялгийн яамнаас 26-ны өдөр сурвалжлагч мэдээлэв.

Экологийг хамгаалан, сэргээн засах төлөвлөлттэй холбогдуулан олон газрынхан судалгаа хийж, статистик бүртгэл, чанар, экологи гурвыг уялдаатай нэгтгэсэн байгалийн нөөцийн судалгаа хийж, цаашид сэргээх гол газруудыг тогтоожээ. Тэд өөр өөрийн нөхцөл байдлын дагуу хот сяний экологийн сэргээн засах төлөвлөлтийг ахиулж, экологийн хамгаалалт, эхний шатны үр бүтээмжид үнэлгээ хийх юм.

Байгалын нөөц баялгийн яамны Үндэсний газар нутгийн экологийн сэргээн засах хэлтсийн дарга Ван Лэй, бид цаашид ногоон уул уурхайг дэмжиж, энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, уурхайн олборлолтыг мэргэжлийн түвшинд сайжруулж, олборлохын зэрэгцээ нөхөн сэргээх ажлыг бодитой хийнэ. Хуучин уурхайнууд, хуулийн өмнө хариуцлага хүлээх эзэнгүй болсон уурхайнуудыг тодорхой хугацаанд хаахыг нь хааж, асуудлыг шийдвэрлэж дуусгана.

Байгалын нөөц баялгийн яам мэдэгдэхдээ, газар тариалангийн нөхөн сэргээх тогтоол, Газрын иж бүрэн менежмент, Уул уурхай, геологийн тогтцыг хамгаалах зэрэг хууль дүрэмд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулна гэв.

 

Уртнасан