Энэ оны Боао-ийн Азийн чуулга уулзалт гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хятадын өмнөд нутгийн Боао хотод болж байна. Хуучны "загас агнуурын жижиг тосгон" өдгөө Боао-ийн Азийн чуулга уулзалтын ачаар нэр алдар мандаж, олонд танигдсан "дипломат хот" болоод зогсохгүй жуулчлалын хамгийн сайхан газрын нэг болж, олон залуус эх нутагтаа эргэн ирж бизнес эрхлэх болжээ.
36 настай Жун Шянь Боао-ийн уугуул. Тэр 2011 онд их сургууль төгсөөд өөр хотод соёлын болон бүтээлч бүтээгдэхүүний дизайны чиглэлээр ажиллаж байв. 2016 онд төрөлх нутагтаа харьж ирээд өөрийн мэргэжилдээ тулгуурлан гэр буудал ажиллуулж, соёлын шинэ бүтээмж, буудал, аялал жуулчлал нэгтгэсэн аж үйлдвэрийн гинжин хэлхээ буй болгожээ.
Өмнө нь Боао-д байшин маш цөөхөн байв, зам муу, олонх нь гурван дугуйт унадаг дугуйгаар явдаг байжээ. Өдгөө Боао-ийн Азийн чуулга уулзалтын эрч хүчийг ашиглан буудал, ресторан, нийтийн хоол, соёл урлаг, бүтээлч үйлдвэрлэл, эрүүл мэндийн аялал жуулчлал тогтвортой хөгжсөөр байна.
Соёлын бүтээлч бүтээгдэхүүн нь Жун Шяний гэр буудлын онцлог зүйл юм. Тэрээр модны навчаар гөрөх, хясаан зураг хийх, тэнгис далай судлах шинжлэх ухааны сургалт, далайн эрэгт зураг зурах зэрэг сонирхолтой эвент тогтмол явуулдаг. Орон нутгийн соёлын онцлог шинжийг агуулсан үйл ажиллагаа нь дотооддоо төдийгүй гадаадын жуулчдыг ихэд татах болжээ.
Жун Шянь гэр буудал ажиллуулахын зэрэгцээ хүүхдүүдэд далай тэнгисийн орчныг хамгаалах, далайн амьтдын тухай мэдлэг түгээн сурталчлах зорилгоор олон нийтийн хичээл сургалт тогтмол зохион байгуулдаг.