Бө-Ао-ийн форум ба гадныхны байр суурь
2024-03-27 10:35:48
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ өдрүүдэд Хайнань мужийн Бө-Ао суурин хөл хөдөлгөөн ихтэй байна. Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалт энэ жил Ази тив ба дэлхий: Хамтын сорилт, хамтын үүрэг хариуцлага уриан дор болж, дэлхийн 60 гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчид, "Ази тив бол дэлхийн хөгжил хамтын ажиллагааг түлхэн ахиулах чухал хүчин мөн", "Азийн эдийн засаг 2024 онд хурдацтай өсөлтөө хэвээр хадгалах нь гарцаагүй", "Гадна талын эгзэгтэй нөхцөлд улс орнууд бүсчилсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжил дэвшилд анхаарлаа хандуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах ёстой" гэж байр сууриа илэрхийлж байна. 

ОУВС энэ нэгдүгээр сард “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв" тайлан гаргаж, энэ онд Азийн шинээр хөгжиж буй улсуудын эдийн засаг 5.2 хувь өснө гэж таамаглажээ. Бө-Ао-ийн Азийн чуулган уулзалт өчигдөр, 26-нд “2024 оны Азийн эдийн засгийн хэтийн төлөв болон интеграцчлалын үйл явц” тайлан гаргаж, Ази тивийн эдийн засаг энэ онд 4.5 хувь өсч, дэлхийн эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулна гэж төсөөлсөн байна. 

Камбожийн хааны нэрэмжит ШУА-ийн олон улсын харилцааны хүрээлэнгийн дарга Кин-Феа хэлэхдээ, Азийн бүс нутаг олон сорилттой тулгарч байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал нүүрлэсэн цаг үе юм. Ийм учраас бид чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүсчилсэн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тогтвортой хөгжлөө дэмжих ёстой гэжээ. 

Бостоны лавлах үйлчилгээний компанийн Хятадыг хариуцсан захирал У Чүнь сэтгүүлчид ярихдаа, Азийн улсуудын хүн ам дэлхийн хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг. Бид дэлхийн чанартай сорилтыг даван туулах бодлого арга хэмжээг сайн судлах хэрэгтэй. Энэ оны Азийн чуулга уулзалт эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг чухалчилж, олон сорилттой шууд нүүр тулж, хамтаар ачаа үүрч, бүсчилсэн хамтын ажиллагааны итгэлийг нэмэгдүүлж байна гэжээ. 

Хуралд оролцсон зүтгэлтнүүд,Эв санаа нэгтэй хамтын ажиллагаа нь Азийн хурдацтай хөгжлийн үндэс суурь юм. Хятадын эдийн засгийн чансаатай хөгжил, хамтын ажиллагаа нь Азийн хөгжлийн хэтийн төлөвт итгэл төрүүлж байна гэв. 

Дэлхийн болон Азийн эдийн засгийн итгэлийн судалгааны дүнгээс харвал, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60 гаруй хувь нь Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт өөдрөг байна. Дэлхийн том компаниудын 20 хувь Хятадад үйл ажиллагаа явуулж байна. Ази тивийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, дижитал хөгжил, ногоон хөгжил нь дэлхийн эдийн засагт тогтворжуулах үүрэг гүйцэтгэх болно гэж Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалтаас гаргасан судалгааны тайланд дурджээ. 

Аргентины төрийн мэдлийн Кильмесский их сургуулийн профессор Франсиско Таяна хэлэхдээ, Ази тив стратегийн эх баялгийн хувьд давуу, хүн амын тоогоор давуу талтай. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд хурдтай хөгжиж, дэлхийн эдийн засгийн төв Ази руу шилжиж байна. Үүнд гайхаад байх юм алга. Латин Америк тив Хятад болон Азийн бусад орнуудтай эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны том орон зайтай. Хятад болон Азийн орнуудын хөгжил нь Латин Америкийн эдийн засгийн хөгжилд улам их эрч хүч олгож байна гэжээ.