Хятад Пакистаны харилцааг бусниулах оролдлого биелэхгүй
2024-03-27 09:49:57
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Пакистаны Дасуд тэсрэх бодис ашигласан халдлагатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр, 27-нд сурвалжлагчийн асуултад тайлбар өгөв.  Террорист үйлдлийг Хятадын тал хатуу зэмлэн буруушааж байна. Хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, хохирсон хүмүүсийн ар гэрийнхний уй гашууг нь хуваалцаж байна гэв.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Пакистаны орон нутгийн цагаар 3 дугаар сарын 26-ны үдийн 13 цагт Хятад компанийн гэрээгээр барьж байгуулсан Хайбер мужийн Дасугийн усан цахилгаан станцын төслийн машин террорист халдлагад өртөж, Хятадын 5 иргэн, Пакистаны 1 иргэн амиа алдсан гэв.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф өчигдөр, 26-ны үдээс хойш Пакистанд суугаа Хятадын элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийлж, хохирогчдын ар гэрийнхэн, Хятадын засгийн газартай уг гашууг нь хуваалцаж буйгаа мэдэгдэв. Тэрээр энэ террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж, террорист этгээдүүдийн сэдсэн Пакистан Хятадын найрамдлыг эвдэх оролдлого хэзээ ч бүтэхгүй гэв. Мөн өдөр Пакистаны ерөнхийлөгч Зардари, Гадаад харилцааны сайд, Дотоод хэргийн сайд нарын өндөр албан тушаалтнууд террорист халдлагыг зэмлэн буруушааж, хохирогчдод эмгэнэл илэрхийлжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад Пакистаны хамтын ажиллагааг бусниулахаар завдсан аливаа оролдлого биелэхгүй. Ямарваа хэлбэрийн терроризмыг Хятадын тал эрс эсэргүүцэж, түүнд цохилт өгөх Пакистаны алхмыг тууштай дэмжинэ. Хятадын тал Пакистантай улам тууштай гар нийлэн хамтарч,Пакистан дахь Хятадын хүмүүс, төсөл болон байгууллагын аюулгүй байдлыг бүх талаар хамгаалах болно гэв.


Уртнасан