"Крокус сити холл"-ын халдлагаар байр сууриа илэрхийлжээ
2024-03-27 10:33:45
Share
Share this with Close
youtube WeChat

Москвагийн дүүргийн "Крокус сити холл" концертын танхимд болсон террорист халдлагыг барууны болон Украины тагнуулын албаны тусламжтай үйлдсэн гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников 26-нд хэвлэлд ярьжээ. 

Александр Бортников, террорист халдлагыг хэт даврагч этгээд үйлдсэн ч барууны тагнуулын байгууллагууд тусламж үзүүлсэн. Ялангуяа Украины тагнуулын алба шууд холбоотой. Барууны орнууд Украин террорист халдлагаар дамжуулан Оросын дотоодод үймээн самуун, айдас түгшүүр үүсгэхийг зорьж байна. Террорист халдлага үйлдсэн этгээдүүд Украины хилээр нэвтрэхээр оролдсон. Оросын талын мэдээллээс үзвэл, хэсэг хүмүүс Украины дотоодод эдгээр террористуудыг “баатрууд шиг угтан авах"-аар төлөвлөж байсан. Одоохондоо захиалагч, хөлслөгчийг олоогүй байгаа ч ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба террорист халдлага зохион байгуулагчийг тодорхой болгохын тулд бүх хүчээ дайчилна. Бид террорист халдлагын эсрэг хариу арга хэмжээ авна гэжээ. 

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк 26-нд цахим хуудсандаа Москвагийн захын дүүрэгт гарсан террорист халдлагад Украин оролцсон гэх Оросын мэдэгдлийг няцаав. "Энэ хэргийн талаар няцаашгүй баримтууд бий. Улс орнууд энэхүү хэргийн шалтгаан, үр дагаврын талаар нэгдсэн байр суурьтай байгаа. Төвийг сахисан улсууд хүртэл террорист халдлагад Украины тал оролцсон ул мөр олсон гэдэгт итгэхгүй. Оросууд худал мэдээлэл тарааж байна" гэжээ. 

Оросын Мөрдөн байцаах хорооны сүүлийн мэдээллээр, 22-ны орой үйлдэгдсэн террорист халдлагад 139 хүн амь үрэгдэж, 182 хүн шархаджээ.