Урлагийн бүтээлийг технологиор "амилуулах нь"
2024-03-27 10:15:55
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Бээжин хотноо "Гайхамшигт тэд" нэрт эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гарав. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид өөрсдийн өвөрмөц харааны хэлээр тосон будгийн зураг, хятадын уламжлалт уран зураг, уран баримал, гэрэл зураг, шинэ медиа дүрслэл, түүнчлэн гүйцэтгэлийн урлаг, технологийн урлаг, сошиал медиа урлагийн чиглэлээр шинэ технологи ашиглаж уран сайхны бүтээлийг идэвхжүүллээ.

Энэхүү үзэсгэлэнд Хятадын 39 эмэгтэй уран бүтээлчийн 100 шахам бүтээлийг толилуулж, эмэгтэйчүүдийн бүтээлч байдал, манлайлах чадварыг нэгтгэн, эмэгтэйчүүдийн авьяас чадварыг нотлон үзүүлэв.

Энэ үеэр Хятадын урлагийн салбар, эрдэм шинжилгээний салбарын шилдэг эмэгтэй төлөөлөл урлаг болон нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, тэдэнд тулгарч буй бэрхшээл, ирээдүйн хөгжлийн боломжуудын талаар ярилцав.