"Хүчилтөрөгчтэй бөмбөгөр" ордонд сагсан бөмбөг тоглоно
2024-03-27 16:16:50
Share
Share this with Close
youtube WeChat

Төвөдийн Начү хотын Нерүн сян далайн түвшнээс 4700 метр өндөрт оршдог. Энд үндэсний эрчим хүчний группийн Хүсэл бага сургууль бий. Их өндөрт байх тус сургууль багш сурагч нийлсэн 1200 хүнтэй өнөр хамт олон юм. Хүүхдүүд сагсан бөмбөг тоглох дуртай. Гэвч далайн түвшнээс ийм өндөрт хүйтэн, хамгийн гол нь хүчилтөрөгч сийрэг. Тиймээс хүүхдүүд гадаа 30 минутаас илүү тоглож чаддаггүй байна. Сагс тоглох хүүхдүүдийн хүслийг биелүүлэх зорилгоор энэ хавар Төвөдийн тусламжийн сангийн хөрөнгөөр сургуульд хүчилтөрөгчөөр "хийлсэн" бөмбөгөр ордон байгуулж өгчээ. Азтай энэ хүүхдүүд одоо "хүчилтөгрөгчтэй бөмбөгөр" ордондоо дураараа бөмбөг хөөх болов.

Сангийн тусламжаар сургууль ийм спортын заалтай болсон төдийгүй бүжгийн заал, төгөлдөр хуурын өрөө, зургийн танхим, шинжлэх ухаан технологийн музей зэргийг байгуулжээ. Хүүхдүүд ийм орчинд мөрөөдлийн жигүүрээ ургуулж суралцаж байна.