Төвөдийн хамжлагууд эрх чөлөөгөө олсны 65 жилийн ой
2024-03-28 09:47:23
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан БХАТИХ-ын төлөөлөгч, Төвөдийн их сургуулийн профессор Рачюн хэвлэлд ярилцлага өгөхдөө, Төвөд нутаг хөгжлийн түүхэн амжилт гаргаж, энэ цаг эринд эрч хүчээр дүүрэн урагшилж байна гэв.

БНХАУ-ын долоо дахь удаагийн хүн амын тооллогоор, Төвөдийн 100 мянган хүн тутмаас 11019 нь их дээд боловсрол хүртэж байгаагийн зэрэгцээ шинээр нэмэгдэх хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй хүмүүсийн боловсрол хүртсэн дундаж он жил нь13.1 жил болж, одоогоор тус ӨЗО-нд 3409 их дээд сургуульд нийтдээ 944 мянган оюутан сурагч мэдлэг боловсрол хүртэж байгаа талаар дурджээ.

2019 оны эцсийн байдлаар Төвөдөд нэн ядуу 628 мянган хүн ядуурлаас ангижирч, хөгжлөөр хоцрогдоод байсан 74 хошуу шянь бүгд ядуурлаас гарсан юм. 2023 он гэхэд ТӨЗО-ны ДНБ-ний хүн нэг бүрд ногдох хэмжээ 60 мянган юанийг давж, хот хөдөөгийн оршин суугчдын зарцуулж болох орлогын дундаж хэмжээ тус бүр 50 мянга болон 20 мянган юанийг давжээ.

Өдгөө Төвөдийн авто замын нийт урт 123.2 мянган километр болж, өндөрлөг нутгийн өнцөг булан бүрд галт тэрэг нэвтэрч, олон улсын болон дотоодын 154 нислэгийн маршрут ажиллаж байна. 2019-2023 онуудад ТӨЗО-ны хүн ам 3.64 сая болон нэмэгдэж, хүн тутмын дундаж наслалт 72.19 болсон аж.