Өмнөд тэнгисийн асуудлаар Филиппин дур зоргоороо аашлахыг хүлцэхгүй гэв
2024-03-28 16:20:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ү Чянь гуравдугаар сарын 28-ны үдээс хойш ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв.

Хэвлэлийн төлөөлөгч, өмнөд тэнгисийн асуудлаар Хятад улс хатуу чанга байр сууриа олонтоо илэрхийлсэн. Тухайлбал гаднын хүчний оролцоо, түрэмгийллийн чанартай өдөөн хатгалгыг эрс эсэргүүцэж, санал зөрөлдөөнөө эвээр зохицуулах байр суурь болно. Түүнчлэн Хятад улс онц байдлыг зохицуулах бэлтгэлээ бүрэн хангаж, нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгис далайн эрх ашгаа тууштай хамгаалах болно.

Америкийн оролцоо нь өмнөд тэнгисийн нөхцөл байдлыг тогтворгүй болгож буй хамгийн том шалтгаан мөн. Хятад улс яриа хэлцлээр тэнгис далайн маргааныг зохицуулах байр суурьтай боловч өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн эрх ашгаа хэлбэрэлтгүй хамгаалах болно. Бүс нутгийн улс орнуудын хамтын хүчин чармайлтаар өмнөд тэнгисийн нөхцөл байдал энх тайван талдаа гарна гэдэгт бид эргэлзэхгүй гэв.