Амиа алдагсдын тоо 143 болов
2024-03-28 09:58:23
Share
Share this with Close
youtube WeChat

Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.

Террорист халдлагад өртөж нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг шинэчилснээ мөн сайтад мэдээлсэн байна. Москвагийн тухайн бүс нутгийн цагаар гуравдугаар сарын 27-ны 20 цаг 15 минут буюу Бээжингийн цагаар 28-ны үүрийн 01 цаг 15 минутын байдлаар 143 хүний нэр нас барагсдын жагсаалтад бүртгэгджээ.


Уртнасан