Боаогийн Азийн чуулга уулзалтын нээлт болж байна
2024-03-28 10:04:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр үдээс өмнө Боаогийн Азийн чуулга уулзалтын 2024 оны хуралдааны нээлтийн ёслол эхлэв. 

Нээлтийн ёслолд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи оролцож, "Эв санаа нэгтэй хамтран ажиллаж, сорилтыг хамтран туулж, Ази болон дэлхийн дахины саруул ирээдүйг хамтран цогцолъё" сэдэвт үндсэн илтгэл тавив. Илтгэлдээ тэрээр хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалаар Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулж, дэлхийн соёл иргэншлийн солилцоог эрч хүчээр сэлбэх ёстой гэжээ. 

Үдээс хойш “Хятадын эдийн засгийн хэтийн төлөв”, “Оюуны өмчийн тогтвортой хөгжил” сэдвээр салбар форумууд болно. “Хятадын эдийн засгийн хэтийн төлөв” форумд гадаад дотоодын олон судлаач оролцох бөгөөд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлж буй, цаашид аль чиглэлд илүү хүч тавих талаар илтгэл мэдээлэл сонсож санал бодлоо солилцох юм. Мөн өдрийн үдээс хойш “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга: Аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэж, дэлхийн энх тайвныг ахиулах нь" форум бас болно. Уг форумын үеэр Хятадын Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд зочид төлөөлөгчдийн хамтаар дэлхийн аюулгүйн байдлын санаачилгыг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй аюулгүйн байдлын талаарх бодлоготой хэрхэн уялдуулж, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал бодлоо солилцох юм.