Бээжингийн олон улсын 14 дэх кино наадам удахгүй нээгдэнэ
2024-03-28 19:43:51
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 28-нд Бээжингийн олон улсын 14 дэх кино наадмын хэвлэлийн бага хурал болов. Энэ жилийн Бээжингийн олон улсын кино наадмыг Үндэсний киноны захиргаа удирдаж, Хятадын төв радио телевиз, Бээжин хотын засгийн газар зохион байгуулж байна.

Бээжингийн олон улсын 14 дэх удаагийн кино наадам нь "Кино бүтээлээс харилцан суралцаж, адил салбарт харилцан ашиг хүртэе" сэдвийн хүрээнд болж, олон улсын чанар, мэргэжлийн ур чадвар, хүмүүст чиглэсэн байдал, түгэн дэлгэрсэн байх зэрэг дөрвөн гол чиглэлийг баримтлах болно. "Тэнгэрийн сүм шагнал"-ыг гардуулах ёслол, нээлт хаалтын ёслол, улаан хивсний ёслол, Бээжингийн үзүүлбэр, "Бээжингийн төлөвлөлт·Сэдэвчилсэн форум", Бээжингийн зах, кино багт наадам, оюутны кино наадам, хаалтын ёслол буюу шагнал гардуулах ёслол, "Кино+" зэрэг олон хэлбэр, олон төрлийн 100 гаруй үйл ажиллагааг 9 хоногийн дотор зохион байгуулж, кино уран бүтээлчид, хотын иргэд болон шүтэн бишрэгчдийг оролцуулсан нижгэр сайхан баяр наадам зохион байгуулах болно.

"Тэнгэрийн сүм шагнал" олон улсын шүүгчдийн зөвлөл уг кино наадамд тунаж үлдсэн шилдэг 15 киногоос шилдэгийн шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг уран бүтээл, шилдэг кино зохиолч, шилдэг зураглаач, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг хөгжим зэрэг арван шагналыг тодруулж, хаалтын ёслол буюу шагнал гардуулах ёслолын үеэр эцсийн үр дүн олонд ил болох юм.