Шинээр нийт 18 геопаркийг ЮНЕСКО-гоос Дэлхийн геопаркуудын сүлжээнд бүртгэхийг батлан зөвшөөрчээ. Үүнд Хятад улсын зургаан геопарк багтсан байна. Эдгээр нь Чан Бай Шаны дэлхийн геопарк, Эньши хөндий-Тэнлүн агуйн дэлхийн геопарк, Линьшягийн дэлхийн геопарк, Лүн-яний дэлхийн геопарк, Ү Гүн Шань уулын дэлхийн геопарк, Шин-И-гийн дэлхийн геопарк юм. Ингэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркуудын сүлжээний гишүүн геопаркийн тоо нийтдээ 213 болсон бөгөөд 48 улс орных ажээ.
Уртнасан