Хятад улс олон замаар гадаад худалдаагаа дэмжинэ
2024-03-29 16:07:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэг гуравдугаар сарын 29-нд сар тутмын хэвлэлийн бага хурлаа хийв. Тус нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч, Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэг 2024 онд экспо, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, холбогдох арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах зэрэг олон арга замаар гадаад худалдааны чанартай, тогтвортой хөгжлийг дэмжинэ гэжээ.

Тэрбээр, энэ жил Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэг Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих II экспог зохион байгуулна. Бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж, гадаад дотоодын 200-аад компани экспод оролцохоор гэрээнд гарын үсэг зурсны 20  гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай гэв.