Буухиа илгээмж тосгоноос хот, хотоос тосгон, тариачдын гэрт хүргэнэ
2024-03-29 10:09:08
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 28-ны өдөр Хятадын үндэсний шуудангийн газар хэвлэлийн бага хурал хийлгэв. Өнгөрсөн 2023 онд хөдөө аж ахуйн шинэ брэндийг шуудангийн буухиа хүргэлтийн үйлчилгээгээр дэмжсэн төслүүд танилцуулав. 10 саяас дээш илгээмж буухиа хүргэлтээр явуулсан хотын зэрэглэлийн 143 төслийг 2023 оны орчин үеийн хөдөө аж ахуйд үйлчилсэн шилдэг төслөөр шалгаруулжээ. Мөн 2 сая илгээмж хүргэсэн сяний зэрэглэлийн 17 төслийг орчин үеийн хөдөө аж ахуйд үйлчилсэн сяний зэрэглэлийн сайн төслөөр нэрлэсэн байна.

Хятадын үндэсний шуудан тухайн нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг илгээх цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ онд “Нэг тосгон нэг илгээлтийн цэг" төсөл ахиулан хэрэгжүүлж, "илгээмж явуулах нэг цэг олон талын чадамжтай байх” тосгоны зэрэглэлийн буухиа илгээлт, ложистийн ерөнхий үйлчилгээний цэг түргэтгэн байгуулж, олон тариачид гэрийнхээ үүднээс илгээмж явуулж, бас хүлээн авах боломж бүрдүүлэх юм.


Уртнасан