Ши Жиньпин Сенегал улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Файед баярын цахилгаан илгээв
2024-03-29 17:30:55
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Басилу Диомае Файе руу утсаар ярьж, Бүгд Найрамдах Сенегал Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Сенегал дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орон улс төрийн итгэлцлээ үргэлжлэн бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон улсын үйл хэргийн явцад нягт хамтран ажиллаж байна. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумыг хамтран даргалж буй орны хувьд, хоёр тал энэ онд Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг Хятад улсад хамтран зохион байгуулна. Би Хятад-Сенегалын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, сонгогдсон Ерөнхийлөгч Файетэй хамтдаа чармайж, бие биенээ дэмжин эв нэгтэй хамтран ажиллаж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг хамтдаа амжилттай зохион байгуулж, Хятад-Сенегал, Хятад-Африкийн харилцааг ахиулан тасралтгүй хөгжүүлж, хоёр талын ард түмэнд нэн их аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.