Оюуны өмчийн эрхээр тогтвортой хөгжлийг дэмжинэ
2024-03-29 09:22:38
Share
Share this with Close
youtube WeChat

"Оюуны өмчийн эрхээр тогтвортой хөгжлийг дэмжье" дээд зиндааны дугуй ширээний бага хурал гуравдугаар сарын 28-ны өдөр Хайнань мужийн Бө-Аод болжээ. Хурлыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт хамтран зохион байгуулж, оролцогчид оюуны өмч нь дэлхийн ногоон инновацыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох талаар ярилцсан байна.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Ли Баодүн хэлэхдээ, оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновац болон анхдагч бүтээлтийг дэмжих талаар Дэлхийн оюуны өмчийн байгууллага маш их ажил хийсэн бөгөөд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын механизмтай хамтран олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлж байна гэв.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Дарен Танг хэлэхдээ, инновац болон технологийн тогтвортой хөгжилд оюуны өмчийн эрхийн олгож буй чухал боломжуудыг товойлгох нь тогтвортой хөгжлийг биелүүлэхэд ашигтай гэв.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд Жан Жяньчүнь хэлэхдээ, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яам, Зохиогчийн эрхийн үндэсний газар зэрэг байгууллага зохиогчийн эрхийн хамгаалалтаа улам эрчимжүүлж, тус салбарын хөгжлийг бүх талаар ахиулах болно гэв.