Жао Лэжи Казахстан, Камбож, Оросын удирдлагуудтай уулзав
2024-03-29 14:51:14
Share
Share this with Close
youtube WeChat

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи гуравдугаар сарын 28-ны үдээс хойш Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцож буй Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Камбожийн хааны зөвлөх багийн ахлагч Хун Сен, Оросын шадар сайд Алексей Оверхик нартай уулзав.

Касым-Жомарт Токаевтай уулзахдаа Жао Лэжи, Хятад, Казахстаны харилцаа шинэ "Алтан гучин жил"-ийг эхлүүллээ. Хятад, Казахстаны хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах тухай Ши Жиньпин дарга болон эрхэм ерөнхийлөгч таны стратегийн бодлого шийдвэр хоёр орны харилцааны хөгжлийн дагаж мөрдөх үндсэн зарчим мөн гэжээ.

Хун Сентэй уулзахдаа Жао Лэжи хэлэхдээ, Хятад Камбожийн хууль тогтоох байгууллагууд олон жил найрсаг харилцаатай явж ирсэн. Ирээдүйд улам олон давхаргын, улам өргөн цар хүрээнд хамтран ажиллаж, хоёр орны хуулийн засаглалын харилцааг ахиулж, ажил хэрэгч хамтын ажиллагаанд бодлого, хууль эрх зүйн баталгаа хангаж ажиллах болно гэжээ.

Алексей Оверхиктай уулзахдаа Жао Лэжи хэлэхдээ, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Владимир Путин нарын стратегийн удирдлага дор Хятад Оросын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна. Энэ жил дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна. Хоёр талаараа үргэлжлүүлэн эрх тэгш харьцаж, харилцан итгэлцэж, харилцан ашигтай хамтран ажиллаж, олон салбарт нягт хамтран ажиллаж, баялаг ололт амжилтаар Хятад Оросын шинэ цаг эриний стратегийн иж бүрэн түншийн харилцааг баяжуулах ёстой гэв.