Америкийн хиймэл оюун ухааны мэргэжилтэн: Хиймэл оюун ухааны хөгжил Хятад, Америк хоорондын тэг нийлбэртэй тоглоом биш
2024-03-29 11:01:02
Share
Share this with Close
youtube WeChat

Бө-Аогийн энэ жилийн Азийн чуулга уулзалтын "AIGC Дэлхийг өөрчилж байна" салбар форум дээр Америкийн хиймэл оюун ухааны нэрт мэргэжилтэн, Беркли дэх Калифорнийн их сургуулийн Компьютерын шинжлэх ухааны тэнхимийн профессор Стюарт Рассел CCTV News-ийн асуултад хариулахдаа, "Хиймэл оюун ухааны салбарын хөгжил Хятад, Америк нэг нь хожиж нөгөө нь хожигдох тэг нийлбэртэй тоглоом биш" гэжээ.

Дэлхий нийтээрээ компьютерын хүчин чадамжаа хуваалцах тухай ярихдаа тэрбээр, улс орон бүр хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд туслах хангалттай нөөцтэй байх ёстой. Хиймэл оюун ухааны технологи өнгөрсөн үеийн бусад технологиос илүү хурдан тархаж, хүн төрөлхтний эдийн засгийн бүтээмжийг ихээхэн сайжруулж чадна. Хиймэл оюун ухааны технологийн давуу талыг бүх хүмүүс эдлэх боломжтой, ялангуяа эдийн засгийн хувьд хоцрогдсон бүс нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ашиглах ёстой гэжээ.