Японы батлан хамгаалах төсөв дээд түвшинд хүрэв
2024-03-29 09:44:23
Share
Share this with Close
youtube WeChat

Японы парламентын дээд танхим өчигдөр, гуравдугаар сарын 28-нд эрх баригч намын олонхын саналаар 2024 оны санхүүгийн жилийн төсвийг баталжээ. Энэ жилийн төсөвт Японы батлан хамгаалах салбарын төсөв түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

Японы 2024 оны санхүүгийн жилийн төсөв ойролцоогоор 112 их наяд иен байна. Үүнээс батлан хамгаалахын төсөв 7 их наяд 949 тэрбум 600 сая иен (1 иен нь ойролцоогоор 0,048 юань) болж өсжээ.

Батлан хамгаалахын төсвийн өсөлтөд нөлөөлж байгаа агуулга нь сөрөг довтолгооны чадавх сайжруулах, пуужингийн довтолгооноос хамгаалах сүлжээ бэхжүүлэх тухай гэж тусгажээ. Алсын тусгалтай пуужин бүтээх, тоноглох зардал 734 тэрбум иенд зарцуулах юм байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах сүлжээ бэхжүүлэхэд 373.1 тэрбум иен зарцуулж, “Аегис” системээр тоноглосон байлдааны хоёр хөлөг онгоц худалдан авахаар төлөвлөжээ. Эдгээр хөлгүүд 2027, 2028 онд ашиглалтад орох юм байна.

Японы засгийн газар 2022 оны эцсээр шинэ “Аюулгүй байдлын гурван баримт бичиг” албан ёсоор баталсан. Баримт бичигт 2023-2027 он хүртэлх таван жилийн хугацаанд Японы батлан хамгаалах салбарын нийт зардлыг ойролцоогоор 43 их наяд иен болгон нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Шинжээчид Японы батлан хамгаалахын асар их төсөв нь энх тайванч үндсэн хуулийн "сэргийлэлтийн чанартай батлан хамгаалалт" зарчмаас хэдийнээ хальж, Азийн хөршүүд болон олон улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоож байгааг онцолж байна.