Төвөдийн ардчилсан өөрчлөлтийн 65 жилийн ойн семинар болов
2024-03-29 09:28:07
Share
Share this with Close
youtube WeChat

Төвөдийн ардчилсан өөрчлөлтийн 65 жил өчигдөр, 28-нд болов. Бээжинд өчигдөр "Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн Төвөд дэх туршлага: Төвөдийн ардчилсан өөрчлөлтийн 65 жил" сэдэвт семинар хийж, гадна дотнын эрдэмтэн судлаачид оролцож, Төвөдийн ардчилсан өөрчлөлтийн түүхэн зайлшгүй чанар, Төвөдийн чансаатай хөгжлийн ололт амжилт ба туршлага, шинэ цаг эриний Төвөдийн тухай олон улсын мэдээлэл, сурталчилгаа зэрэг сэдвээр илтгэл тавьжээ.

Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн дэд нарийн бичгийн дарга Ван Яньвэнь: Төвөдийн ардчилсан өөрчлөлт бол түүхэн хөгжлийн явц дахь зайлшгүй сонголт бөгөөд Төвөдийн ард иргэдийн тулгамдсан шаардлага байсан юм гэжээ.

Хятадын Төвөд судлалын төвийн намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Зүнрүн хэлэхдээ, Төвөдийн ардчилсан өөрчлөлт бол Төвөдийн хүний эрх, нийгмийн хөгжил дэвшлийн түүхэн чанартай том үйл хэрэг төдийгүй, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүх, дэлхийн хүний эрхийн хөгжлийн үйл явц дахь хөшөө дурсгалын чанартай үйл хэрэг мөн гэжээ.

ХБНГУ-ын Гамбургийн их сургуулийн профессор Чунёнг Исааксон Төвөдийн эртний ном, баримт бичгийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагаа, судалгааны талаар санал бодлоо хуваалцав. Төвөдийн орон нутгийн засаг захиргаа санскрит хэлний бичиг баримтыг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, орон нутгийн гар бичмэлүүдийг чанарын өндөр түвшинд өнгөт гэрэл зургаар бүрэн бүртгэж, хадгалахыг хичээсэн нь маш сайшаалтай юм гэв.