Ханьфү хувцас эргэн “мода” болов
2024-03-29 16:13:36
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ он гарсаар Хятадын Шаньдүн мужийн Хэзэ хотын Цао сяний Ханьфү хувцас шуугиан тарьж байна. Загвар эргэдэг. Эргэдэг гэдэг нь эргэж ирдэг, ахин дахин мода болдог гэсэн үг. Хятадын уламжлалт Ханьфу хувцас, түүн дотроо Mamianqun даашинз энэ жил мода болж, борлуулалт нь огцом өсөөд байгаа аж. Нэг хоёрдугаар сард Цао сянийн Mamianqun даашинз цахимаар хамгийн их зарагдаж,  борлуулалтын орлого 550 сая юань хүрч, Хятадад хамгийн алдартай үндэсний хувцас болоод байна. Цао сянь Ханьфү хувцсыг хөгжүүлж, судалгаа хийж, шинэ загвар гаргаж, үйлдвэрлэл, борлуулалтын онлайн маркетинг, нэрийн барааны дэлгүүр зэрэг иж бүрэн сүлжээ бүрдүүлсэн байна.