Хамтын хүчээр дэлхийн сорилтыг давахыг уриалцгаав
2024-03-29 10:22:15
Share
Share this with Close
youtube WeChat

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын албан ёсны нээлт өчигдөр, 28-нд Хайнань мужийн Бө-Ао хотод болов. Хуралд оролцож буй гадаадын төр засгийн тэргүүнүүд, олон улсын байгууллагын удирдагчид эв санаагаа нэгтгэж, дэлхийн чанартай сорилтыг хамтдаа даван туулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хамтаар ахиулахыг уриалцгаав. 

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев, Ази тив тогтвортой хөгжлийн шинэ эрин үеийг тосож байна. Олон сорилттой тулгарч байгаа ч Ази тив ирэх жилүүдэд дэлхийн эдийн засгийн хөдөлгөх хүч болох боломжтой. Азийн орнууд хамтран ажиллаж хамтдаа хөгжих маш сайн ирээдүй бий. Ялангуяа тогтвортой хөгжил, дижитал инновац, соёлын солилцооны салбарт асар их боломж байгаа. Эдгээр боломжийг улс орнууд алдалгүй, нөөц хүчээ дайчилж, ирээдүйн дэлхий ертөнцийг бүтээн байгуулахыг хүсэж байна гэжээ. 

Науру улсын ерөнхийлөгч Дэвид Ранибок Адианг, Науру улс анх удаа Бө-Ао-ийн Азийн чуулга уулзалтад оролцож байна. Науру улс Номхон далайн арлын хөгжиж буй улсын хувьд дэлхийн улс орнууд хооронд хана хэрэм босгох бус гүүр тавихыг дэмждэг. Улам интеграцчилсан, улам нягт харилцаатай дэлхий ертөнцийг байгуулахыг дэмжиж байна. Хятадын санаачилсан гадаадад нээлттэй байлгах, эдийн засгийн даяаршлыг ахиулах үзэл баримтлал Науру улсад маш чухал авч холбогдолтой юм гэжээ. 

Шри-Ланка улсын ерөнхий сайд Динеш Гунавардана, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт зэрэг дэлхийн чанартай сорилтыг олон орон хамтын хүчээр даван туулах ёстой. Шри-Ланка урт хугацаанд хөдөө аж ахуй, байгаль орчны сорилттой тулгарч ирсэн. Хятадын эрлийзжүүлсэн тутарга нь Шри-Ланка зэрэг маш олон орны хүнсний аюулгүй байдалд баталгаа болсон. Аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт улсууд хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ. 

Доминикан улсын ерөнхий сайд Рузвельт Скеррит, дэлхий дахин эдүгээ асар их сорилт болон хөгжлийн тэнцвэр алдагдсан асуудалтай тулгарч байна. Бид эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах ёстой. Хятадын санаачилсан Бүс ба Зам санаачилга ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хөгжлийн хөрөнгө хуримтлуулах, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, дэд бүтцийн холболт зэрэг салбарт амжилттай хэрэгжиж байна. Хятад улс хөгжлийн гайхамшгийг үзүүлж, дэлхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан гэжээ. 

Дэлхийн оюуны өмчийг хамгаалах байгууллагын ерөнхий захирал Дарен Тан, Ази тив оюуны өмч хамгийн их өсөн нэмэгдэж байгаа бүс нутаг болж байна. Дэлхийн оюуны өмчид бүртгүүлэх өргөдлийн 70 хувь нь Азиас ирж байна. Азийн инновацын итгэл улам нэмэгдэж, засгийн газрууд нь дэмжиж, энэ талын олон нийтийн  эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байна гэжээ. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мозес Коулман, Азийн бүс нутаг эрч хүчтэй, инновацын хүчин чадал сайн байна. Ази тив хөгжлийн загвар, хүний нөөцийн давуу талтай, эх баялгийн нөөц ихтэй, дэлхийн хангамжийн гинжин хэлхээнд гүнзгий уялдаатай байдаг. Улс орнууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийг хүчирхэг, уян хатан, тогтвортой өсгөхөд хувь нэмрээ оруулах ёстой гэжээ.