ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, Ши Жиньпин хурлыг даргалав
2024-03-29 20:08:32
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо 3-р сарын 29-ний өдөр хуралдаж, "Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 2-р ээлжийн хяналт шалгалтын тухай ерөнхий тайлан"-г хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.

Хурлаас тэмдэглэхдээ, Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хороо хяналт шалгалтын ажлыг дээд хэмжээнд чухалчилж, намын 20-р их хурлаас хойш төв хорооны хяналт шалгалтыг хоёр удаа явуулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулж дуусгасан байна. Хяналт шалгалтаас харахад, төрийн өмчит аж ахуйн нэгж болон холбогдох чиг үүргийн салбар дахь намын бүтээн байгуулалт бэхжиж, намаа бүх талаар, хатуу засах ажил шинэ үр дүнд хүрсэн байна, гэвч зарим асуудлууд оршсоор байна, иймээс улс төрийн хувьд эрхбиш өндөр ач холбогдол өгч, төв чанга, нарийн хянамгай шийдвэрлэх шаардлагатай байна. Хянаж шалган, засч залруулах ажлыг өндөр чанартай хөгжил болон намаа бүх талаар хатуу засах ажлыг ахиулахын зангилаа чухал зүйл болгож, зохион байгуулалт удирдлагыг бэхжүүлж, гол хариуцаж буй хүний хариуцлагыг улам бодитой болгож, асуудал, ажил үүрэг, хариуцлага зэргийн жагсаалтыг гаргаж, үнэнхүү бүхнийг хэрэгжүүлэн биелүүлэх хэрэгтэй. Хяналт шалгалт, засч залруулах ажлын хяналтыг чангатгаж, гол хүмүүс, гол асуудалд хяналт тавьж, бодит байдалд тохируулан тулгаж, засч залруулах хариуцлагын механизмыг бий болгож, алдаа гарган худал залруулга хийсэн этгээдэд ноцтой хариуцлага тооцох шаардлагатай байна гэжээ.