Германы найрал дууны чуулгын гишүүдтэй Пэн Лиюань уулзав
2024-03-29 09:46:18
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Өчигдөр, 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Бээжин хотын 35-р дунд сургуульд зочилж, Хятадад айлчилж буй Германы Бө Лэ хятад хэлний найрал дууны чуулгын багш, сурагчдын төлөөлөлтэй  уулзав. 

Хятадад ахин айлчилж буй чуулгыг халуун дотно хүлээн авч, арван жилийн турш дуу, урлагаар найрамдлыг бэхжүүлж ирсэнд Пэн Лиюань баяр хүргээд, "Хамтын хүчин зүтгэлээр найрал дууны чуулга Хятад Германы соёлын солилцооны гүүр болж, хоёр орны найрамдлын нэрийн хуудас болж байна. Та бүхэн урлагаар дамжуулж Хятадын гайхалтай соёл урлагийн охь шимийг мэдэрч, шинэ цаг эриний Хятад Германы найрамдлын элч болоорой" гэв. 

Германы Бө Лэ хятад хэлний найрал дууны чуулгын сурагчид хятад хэлээр маш сайн ярьж байгааг Пэн Лиюань сайшааж, энэ удаагийн айлчлалаар Хятадын тухай илүү өргөн ойлголттой болоорой. Эх орондоо очоод ээж аавдаа, найз нөхдөдөө Хятадын тухай сонин сайхныг илүү хуваалцаарай гэж хүсэв.