Науру улсын Ерөнхийлөгч ХТРТ-д тусгай ярилцлага өглөө
2024-03-30 14:10:07
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Науру улсын Ерөнхийлөгч Дэвид Ранибок Адион Хятадын Төв радио телевизид тусгай ярилцлага өглөө.

Сурвалжлагч: Энэ оны нэгдүгээр сард Хятад, Науру хоёр орон дипломат харилцаагаа сэргээснээс хойш таны Хятадад хийж буй анхны албан ёсны айлчлал энэ юм. Өнөөг хүртэл бүх зүйл сайхан болж байна уу? 

Науру улсын Ерөнхийлөгч Дэвид Ранибок Адион: Хятадын Засгийн газар, ард түмний найрсаг дотно байдалд би маш сэтгэл өндөр байна. Хоёр тал харилцан сонирхсон салбарт хамтран ажиллах асар их нөөц бололцоо, өргөн их хэтийн төлөвтэй байгаад маш баяртай байна. Ялангуяа ирээдүйтэй хамтын ажиллагаа нь Науру улсыг урагшлахад туслах болно.

Сурвалжлагч: гуравдугаар сарын 25-нд Та Ши Жиньпин даргатай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцах уу?

Дэвид Ранибок Адион: Ши Жиньпин дарга Науру улсын санаа зовниж буй асуудлын талаар маш сайн мэддэг, нээлттэй сэтгэлгээтэй, туслахад бэлэн байгаа нь надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн. Науру шиг жижиг орны хувьд Ши Жиньпин дарга бидэнд хүндэтгэлтэй хандаж, яриа хэлэлцээ илэн далангүй сайхан байсан. Энэ нь миний бие болон Науругийн төлөөлөгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэхийг бид эрмэлзэж байна.

Ши Жиньпин бол хүний бахархлыг татсан удирдагч юм. Түүний ертөнцийг үзэх үзэл, улс орнууд харилцан хүндэтгэсэн үндсэн дээр хэрхэн харилцаж, бие биедээ тусалж болох тухай үзэл бодол нь үнэхээр шинэлэг. Науру хэдий жижиг улс ч гэсэн бид Хятадыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Бид энд шинэ харилцаа тогтоохоор ирсэн бөгөөд БНХАУ-ын засгийн газартай маш нягт хамтран ажиллахыг хүсэж байна.