Хятад, Европын холбооны дээд түвшний хүмүүнлэгийн солилцооны хурал боллоо
2024-03-30 15:05:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Европын холбооны дээд түвшний хүмүүнлэгийн солилцооны яриа хэлэлцээний механизмын 6 дахь хурал өчигдөр, 29-ний өдөр Бээжинд болов. Тус арга хэмжээнд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь- Ичинь, Европын инноваци, судалгаа, соёл, боловсрол, залуучуудын асуудал хариуцсан комиссар Ильяна Иванова нар оролцов.

Дарга Ши Жиньпин өнгөрсөн жил Европын холбооны удирдагчидтай уулзаж, Хятад Европын харилцааг цаашид гүнзгийрүүлэх талаар стратегийн удирдамж өгсөн гэж Шэнь Ичинь онцолжээ. Хоёр тал удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний яриа хэлэлцээний механизмын тэргүүлэх үүргийг бүрэн биелүүлж, хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагааны агуулгыг баяжуулан, механизмыг сайжруулж, брэндийг буй болгох ёстой. Мөн боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, хэвлэл мэдээлэл, спорт, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, Хятад, Европын холбооны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд шинэ эрч хүч сэлбэх ёстой.

Иванова Европ, Хятадын ард түмэн, соёлын солилцоо, хамтын ажиллагааны нааштай үр дүнг өндрөөр үнэлж, энэхүү уулзалт нь Европ, Хятадын ард түмэн, соёлын солилцоо, хамтын ажиллагааны шинэ эхлэл боллоо гэж үзсэн байна. ЕХ Хятад улстай хамтран ажиллаж, Европ, Хятадын хүмүүнлэгийн солилцоо, бодит хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ололт амжилт гаргахыг ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.