Хятад улстай гар нийлэн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг бүтээхийг хүсэж байна
2024-03-30 15:51:41
Share
Share this with Close
youtube WeChat

Боаогийн Азийн форумын 2024 оны жил тутмын бага хурал 29-ний өдөр Хайнаний Боао хотод өндөрлөв. Дөрвөн өдөр үргэлжилсэн форумын үеэр дэлхийн улс төр, бизнесийн зүтгэлтнүүд хөгжлийн гарцыг хэлэлцэж, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

АСЕАН-ы Засгийн газар хоорондын хүний эрхийн комиссын Лаосын төлөөлөгч Ён Чантаранси сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжил зүг тэмүүлж, бүтээмж, үр ашиг, чанарт илүү анхаарсан эдийн засгийн загвар болон хувирч байна. Хятадын эдийн засгийн ногоон, чанартай хөгжил нь АСЕАН-ы орнуудын хамтын хөгжлийг ахиулж, бүс нутгийн хөгжилд ногоон түлхэц өгөх болно.

Чилийн Сантьягогийн их сургуулийн эрдэмтэн Марсела Вела хэлэхдээ, Хятадын "Бүс ба Зам" санаачилга нь хөгжиж буй орнуудад дэд бүтцээ сайжруулж, бүтээмжийн бат бэх суурийг бий болгоход тус дөхөм болж байна. "Иймэрхүү хамтын ажиллагаа нь зөвхөн түүхий эдийг худалдаалах биш, харин хөгжиж буй орнуудад туслан, нөөцөө илүү сайн ашиглаж, илүү их нэмүү өртөг бий болго."