Гал зогсоох хэлэлцээнд Израилийн төлөөлөгчид оролцоно
2024-03-30 15:08:30
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн Ерөнхий сайдын тамгын газар өчигдөр, 29-нд мэдэгдэл нийтэлж, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху гал зогсоох дараагийн шатны хэлэлцээнд оролцох төлөөлөгчдөө илгээхийг зөвшөөрөв.

Мэдэгдэлд, Нетаньяху хэлэлцээг хариуцаж буй Израилийн Тагнуул, тусгай албаны дарга Барнеа, Аюулгүй байдлын ерөнхий газрын дарга Барр нартай харилцаж, "хэлэлцээг ахиулах" удирдамжийг боловсруулжээ. Мөн Палестин-Израилийн гал зогсоох хэлэлцээрийн дараагийн шатанд оролцох төлөөлөгчдөө ирэх хэдэн хоногт Египетийн Каир, Катарын Доха хот руу илгээхийг зөвшөөрөв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 25-ны өдөр 2728 тоот тогтоол баталж, Рамадан сард Газын зурваст нэн даруй гал зогсоож, баривчлагдсан бүх хүмүүсийг ямар ч болзолгүйгээр суллахыг уриалав. Аюулгүйн зөвлөл энэ тогтоолыг баталсны дараа өдөр нь Израиль Катарын нийслэл Дохагаас Газын зурваст гал зогсоох хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчдөө татсан нь хэлэлцээг дахин мухардмал байдалд хүргэв. Энэ удаагийн хэлэлцээний гол хүндрэл нь хоёр тал саатуулагдсан хүмүүсийг солилцох асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй явдал гэдгийг шинжээчид онцолж байна.