Хятад, Казахстаны Гадаад хэргийн сайд нарын стратегийн яриа хэлэлцээ болов
2024-03-30 15:03:22
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И өчигдөр, 29-нд Бээжинд Казахстаны Шадар сайд бөгөөд ГХЯ-ны сайд Мурат Нуртреутэй Хятад Казахстаны Гадаад хэргийн сайд нарын стратегийн анхны яриа хэлэлцээ хийлээ.

Ван И хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад Казахстаны харилцаа эрчимтэй хөгжиж, хөрш орнуудын харилцан итгэлцэл, харилцан дэмжлэг, харилцан туслалцааны үлгэр жишээг бий болголоо. Казахстантай хамтран "Бүс ба Зам"-ын хүрээнд худалдааны цар хүрээг тэлж, өндөр чанартай, тогтвортой, уян хатан дэд бүтцийн түншлэлийн холбооны зам сувгийг байгуулж, ард түмэн, соёлын солилцоог ахиулахад Хятад улс бэлэн байна. Мөн хоёр орны хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг ахиулж, шинэ салбарыг нээж, шинэ түвшинд хүрэхийн тулд хамтдаа хичээн ажиллахад бэлэн байна гэв. 

Нуртреу хэлэхдээ, Хятад бол Казахстаны дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм. Тайвань, Шиньжян зэрэг асуудлаарх язгуур ашиг сонирхлоо хамгаалах Хятад улсыг Казахстан тууштай дэмжиж, Хятад улстай улс төрийн харилцан итгэлцлээ цаашид бэхжүүлж, бүх түвшин, бүх салбарын солилцоог гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн Хятад улстай олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаа эрчимжүүлэхийн тулд нягт хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Хоёр тал бас хоёр улсын гадаад хэргийн сайд нарын стратегийн яриа хэлэлцээний механизм байгуулснаа зарлав.