Террорист халдлагын 9 дэх хүнийг цагдан хорьжээ
2024-03-30 15:07:03
Share
Share this with Close
youtube WeChat

Москва хотын Басман дүүргийн шүүх өчигдөр, 29-ний өдөр Москва хотын захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагад холбогдсон 9 дэх хүнийг шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр баталлаа гэж Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.

Уг хэрэгт холбогдсон этгээдийг Назримад Лутфулой гэдэг, тавдугаар сарын 22-ныг хүртэл хорих юм байна. Тэрээр 2000 онд Тажикстанд төрсөн, баривчлагдахаас өмнө Москвагийн нэгэн зочид буудалд сууж байсан. Өндөр боловсролтой, эхнэр хүүхэдгүй, ажилгүй гэж Оросын хэвлэлд мэдээлжээ. 

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба террорист халдлага үйлдсэн 11 сэжигтнийг баривчилсан бөгөөд тэдний дөрөв нь халдлагад шууд оролцсон гэж өмнө нь мэдээлж байсан.

22-ны өдөр Москва хотын захын "Крокус Сити" концертын танхимд террорист халдлага гарч, 144 хүн амиа алдаж, 382 хүн шархадсан байна.