Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн баг Жянсу мужтай танилцав
2024-03-30 15:53:04
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Ирланд, Саудын Араб, Япон, Африкийн холбоо зэрэг 28 улс орон, олон улсын байгууллагаас Хятадад суугаа элчин сайд нар Гадаад харилцааны яамны урилгаар Жянсу мужийн Наньжин, Сүжөү хотод айлчилсан байна. Айлчлалын үеэр дипломатууд Хятадын соёл иргэншил, аж ахуйн нэгжүүдийн ажлыг өндрөөр үнэлж, Хятадын өндөр чанартай хөгжлийн эрч хүч, дээд түвшний нээлттэй арга хэмжээ өргөн боломжийг мэдрүүлж байна гэжээ.

  20-р зууны 90-ээд онд, Хятад, Сингапурын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны чухал төсөл болох Хятад-Сингапурын Сүжөүгийн аж үйлдвэрийн паркийг Сүжөү хотод байгуулж эхэлсэн. Айлчлалын үеэр элчин сайд нар аж үйлдвэрийн паркийн үзэсгэлэнгийн төвд хүрэлцэн очиж паркийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Суринамаас Хятадад суугаа Элчин сайд хэлэхдээ, ийм богино хугацаанд уулын газраас шинэлэг үйлдвэрлэлийн төв хүртэлх бүтээн байгуулалт хүлээлтээс бүрэн урьдчилсан байна гэжээ.

Ирландаас Хятадад суугаа Элчин сайд хэлэхдээ, Ирландын олон компани Сүжөүгийн аж үйлдвэрийн паркт хамтын ажиллагааны түнштэй, зарим нь ханган нийлүүлэгч, зарим нь борлуулагч. Цаашид бизнесийн солилцоо улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна гэжээ.