Ши Жиньпиний "Ард түмнийг дээдлэхийг баримтлах нь" өгүүллийг маргааш нийтэлнэ
2024-03-31 15:42:07
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хэвлэгдэх "Чюши" сэтгүүлийн 7 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Ард түмнийг дээдлэхийг баримтлах нь" гарчигтай чухал өгүүллийг нийтэлнэ. Энэ бол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 2012 оны 11-р сараас 2023 оны 12-р сар хүртэлх хугацаанд хэлсэн чухал үгийн тэмдэглэл юм.

Уг нийтлэлд, ард түмэн бол орчин үеийн хүчирхэг социалист улсыг цогцоор нь байгуулахын чухал тулгуур хүчин юм. Ард түмэн бүхэн хамтын оролцоо, хамтын бүтээн байгуулалт, хамтдаа эдлэхийг тууштай баримталж, агуу үйлсийн төлөө жаргал зовлонгоо хамтатган, хамтдаа зүтгэх ёстой. Ардын ардчиллыг бүх явцад идэвхтэй хөгжүүлж, намын удирдлага, ард түмэн өөртөө эзэн суух, хуулиар улсаа засахыг баримталж, ард түмний идэвхжил, бүтээлч байдлыг бий болгох хэрэгтэй гэж онцолжээ.