Израильд олон мянган хүн засгийн газрыг тараахыг шаардаж байна
2024-03-31 14:13:27
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 30-ны өдөр Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цагдаагийн талын мэдээлснээр, мөн өдрийн шөнө олон мянган Израилийн иргэд засгийн газраа тарааж, парламентын сонгууль явуулахыг шаардан, зарим хотод жагсаал хийсэн байна.

Израилийн хэвлэлийн мэдээлснээр, 30-ны орой Тель-Авив, Беершеба, Кесариа болон бусад хотод олон мянган Израилийн иргэд жагсаал хийж, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-тай даруй тохиролцоонд хүрч, баривчлагдсан израильчуудыг суллахыг Засгийн газраас шаардсан байна. Тэд мөн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг огцорч, парламентын сонгууль явуулахыг уриалжээ.

Палестины Газын зурвасын Эрүүл мэндийн газраас 30-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Палестин-Израилийн мөргөлдөөний шинэ шат эхэлснээс хойш Газын зурваст Израилийн цэргийн ажиллагаа явуулсны улмаас 32 мянга 700 гаруй хүн амиа алдсан байна. Энэ удаагийн мөргөлдөөнд 1400 гаруй израиль хүн амиа алдаж, 130 гаруй хүн ХАМАС-т саатуулагдсаар байна гэж Израилийн тал мэдэгдэв.