Ерөнхийлөгчийн хувийн орон сууцанд нэгжлэг хийх нь үндсэн хууль зөрчсөн явдал гэв
2024-03-31 16:13:04
Share
Share this with Close
youtube WeChat

Перугийн Сайд нарын зөвлөлийн дарга Густаво Адриансон өчигдөр 30-ны өдөр Перугийн ерөнхийлөгч Дина Болуатийг дэмжиж байгаагаа илэрхийлж, 29-ний шөнө Перугийн прокурор, цагдаа нар Болуатийн хувийн орон сууцанд нэгжлэг хийсэн нь "үндсэн хуулиас зөрчсөн явдал" гэж үзжээ.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Перугийн прокурор, цагдаагийнхан 29-ний шөнө ерөнхийлөгчийн гэрт нь хүчээр нэвтэрч, холбогдох эд зүйлсийг нь хураан авчээ. Болуате тухайн үе гэртээ байгаагүй байсан. Энэ ажиллагаа дууссаны дараа Конгрессын зарим гишүүд ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ.

Болуате 2021 оны 7-р сард Перу улсын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, 2022 оны 12-р сарын 7-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр Перугийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм.