Бээжингийн үйлчилгээний вэб сайтын шинэ хувилбар гарлаа
2024-03-31 14:14:11
Share
Share this with Close
youtube WeChat

Гадаадын иргэд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зориулсан 9 хэлний онлайн үйлчилгээ ажиллаж эхэллээ. 

Саяхан Бээжингийн албан ёсны вэб сайтын олон улсын шинэ хувилбар (International Web Portal of Beijing)албан ёсоор ажиллалаа. Энэхүү вэб сайт нь Бээжингийн Олон улсын солилцооны төвийн чадавхын хүрээнд англи, солонгос, япон, герман, франц, испани, орос, араб, португал зэрэг 9 хэлийг багтаасан мэдээлэл түгээх, олон нийтийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх, солилцоо хийх үйлчилгээ зэргийг нэгтгэсэн байна.

Шинэчилсэн хувилбар нь гадаад иргэдийн төлбөр тооцоо хийх, зам харилцаа, ажил амьдрал, аялал жуулчлал зэрэгт тус дөхөм үзүүлж, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ.  

Бээжингийн вэб сайтын олон улсын шинэ хувилбар нь соёл, аялал жуулчлал, ногоон хөгжил, технологийн шинэчлэл зэрэг агуулгад илүү анхаарч, Бээжин хотын хөгжлийн үр бүтээмж, олон амжилтыг үзүүлэх юм.