Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI нэмэгдэж байна
2024-03-31 15:38:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төв болон Хятадын Ложистик, худалдан авалтын холбооны өнөөдөр нийтэлсэн мэдээгээр, гуравдугаар сард Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс \PMI\ 50.8% болж, өмнөх сараас 1.7 нэгжээр өсчээ. 

Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах судлаач Жао Чинхэ хэлэхдээ, гуравдугаар сард хаврын баярын дараа компаниуд ажил, үйлдвэрлэлээ сэргээснээр, зах зээлийн идэвхжил нэмэгдэж, үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 50.8% хүртэл өсөж, өсөн нэмэгдэх орон зай руугаа буцаж орсон юм. Судалгаанд хамрагдсан 21 салбарын 15 нь тэлэлтийн орон зайд байгаа нь өмнөх сараас 10-аар нэмэгдэж, үйлдвэрлэлийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдсэн гэжээ.

Үйлдвэрлэл болон эрэлт хэрэгцээний үзүүлэлт хоёулаа сэргэлээ. Гуравдугаар сард үйлдвэрлэлийн индекс 52.2%, шинэ захиалгын индекс 53.0% болж, өмнөх сараас 2.4, 4.0 нэгжээр тус тус өссөн бөгөөд боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээний түвшин илт сэргэжээ.